Түгээмэл асуулт, хариулт
paddingTop
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
Сүүлд үзсэн бараа
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
Сүүлд үзсэн бараа
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгож, нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Та өөрийн facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв танд facebook хаяг байхгүй бол өөрийн цахим шуудангийн хаяг /e-mail/, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой юм.
Хэрэв хэрэглэгч та shoppy.mn дээр бүртгэлтэй бол цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг нь манай goodpricemarket.mn веб сайтын системд мөн бүртгэгсэн байх болно. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 7777-5555 дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг goodpricemarket.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.
Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.
Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Та 48 цагийн дотор захиалгын төлбөрийг төлж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд шоппи ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учир нь shoppy.mn захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд танд худалдан авалт хийх эсэхээ шийдэх боломжийг олгодог. Энэ хугацаанд та захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой.
Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу.
Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Та goodpricemarket.mn эсвэл shoppy.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.
goodpricemarket.mn нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээгдэнэ.
Захиалгын төлбөр төлөгдөж баталгаажсан цагаас хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор А бүс болон Б бүсэд хүргэх хугацаа 2-72 цаг байна.
Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, бүх нийтийн хөл хорио, хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалт, замын хөдөлгөөний түгжрэлийн хэт ачаалал, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг сар бүрийн 01-ний өдөр болон эрх бүхий этгээдийн шийдвэрээр хориглосон өдрүүдэд хүргэлтэд гаргахгүй. Мөн goodpricemarket.mn нь зөвхөн насанд хүрсэн хүнд үйлчилнэ.
Улаанбаатар хот дотор А бүсэд 5,000₮ хүргэж өгөх бөгөөд Б бүсэд хүргэлтийн 8000₮ төгрөг хүргэлтийн төлбөрийг авч хүргэлтийг хийнэ.
Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд:
А бүсийн тойрогт: Чингисийн талбайгаас урагш Зайсан, хойшоо 17, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Офицер гэсэн чиглэл орно.
Б бүсийн тойрогт: Зайсангаас Буянт-Ухаа, 17-оос Долоон буудал/Хайлааст, Саппорогийн тойрогоос 5 шар, Офицероос Шархад гэсэн чиглэл орно.
Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай. Барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч систем дахь өөрийн захиалгын түүх хэсгээс харж, хянах боломжтой.
Та манай төлбөрийн систем байршсан дараа төлбөр хийх боломжтой апп-уудаар дамжуулан авах боломжтой байна.