30 минутаас 3 цагийн дотор хүргэгдэнэ.
|
Ажлын анкет бөглөх
7777-5555
|
main logologo
БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНШИНЭ БАРААХЯМДРАЛ

Аюулгүй байдал, нууцлалын бодлого

Аюулгүй байдал, нууцлалын бодлого

  • Нүүр
  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НУУЦЛАЛЫН БОДЛОГО

paddingTop

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НУУЦЛАЛЫН БОДЛОГО

 
 
 

2026.01.02

 

 
 


 

Сүүлд үзсэн бараа

Нүүр
Онцгой
Хадгалсан
Хэрэглэгч

Footer

GOOD PRICE MARKET

  • Үйлчилгээний нөхцөл
  • Аюулгүй байдал, нууцлал
  • Төлбөрийн нөхцөл
  • Мэдээлэл
  • Бидний тухай

ТУСЛАМЖ

  • Санал хүсэлт
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Нээлттэй ажлын байрны анкет бөглөх
  • Салбарын байршил

ХОЛБОО БАРИХ

  • Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж, "Үлэмж Гросерс" ХХК төв байр

  • 7777-5555
  • goodprice@ulemj.mn

АПП ТАТАХ

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

ҮЛЭМЖ ГРОСЕРС ХХК (“Мэдээлэл хариуцагч”) нь Хэрэглэгч (“Та” эсхүл “Хэрэглэгч”)-ийг “goodpricemarket.mn” цахим худалдааны орон зай (“goodpricemarket.mn”)-д бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Та “goodpricemarket.mn”-д хэрэглэгчээр бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.

Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч, “Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн товчийг идэвхжүүлснээр “goodpricemarket.mn”-г ашиглах явцад өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.

Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй тул “goodpricemarket.mn”-г зориулалтын дагуу бүрэн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.

1.1. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2. “www.goodpricemarket.mn”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, системийг хөгжүүлэх, Хэрэглэгчийн хүсэл, сонирхолд нийцсэн, хялбар, энгийн шийдэл бүхий үйлчилгээг санал болгох зорилгоор Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч энд зааснаас өөр зорилгоор мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, дамжуулахгүй.
1.3. Энэхүү “Нууцлалын бодлого”-д заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

1.3.1. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
1.3.2. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
1.3.3. “Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг

1.4. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
1.5. Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийг дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.

2.1. Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Шоппи ХХК” байна.
2.2. Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар development@ulemj.mn болон 7777-5555 дугаараар холбогдож, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.

3.1. Мэдээлэл хариуцагч “www.goodpricemarket.mn”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

3.1.1. Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим гарын үсэг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
3.1.2. Хэрэглэгчийн зээлийн мэдээлэл, зээл эргэн төлөлт, түүхийн мэдээллүүд;
3.1.3. “www.goodpricemarket.mn” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;
3.1.4. “www.goodpricemarket.mn”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн, хэтэвчний мэдээлэл, таалагдсан барааны болон бусад системд хийсэн үйлдлүүдийн мэдээллүүд;
3.1.5. Хэрэглэгч Facebook хаягаар “www.goodpricemarket.mn”-д бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Facebook (Meta)-аас цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч Facebook-д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “www.goodpricemarket.mn”-д бүртгэл үүснэ.
3.1.6. Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд.

3.2. Мэдээлэл хариуцагч “www.goodpricemarket.mn”-ийн програм хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглээг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:


3.2.1. IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, “www.goodpricemarket.mn”-ийн бүртгэлийн хаягт нэвтэрсэн хугацаа, газар зүйн байршлын мэдээллүүд;
3.2.2. Хэрэглэгчийн цахим гарын үсэг, цахим тодорхойлогчийн мэдээллүүд;
3.2.3. Cookies файлын тусламжтайгаар автоматаар цуглуулж буй мэдээллүүд болох цахим орчинд хандсан эх сурвалжуудын мөрнүүд;

4.1. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд боловсруулж, ашиглана. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй болно Үүнд:
4.1.1. Захиалгатай бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд;

4.1.2. Таны гар утсанд холбогдох цахим шууданд мэдэгдэл, мэдээлэл илгээх;
4.1.3. Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлтийн үйл ажиллагаанд ашиглах;
4.1.4. Хэрэглэгчийн танин, баталгаажуулах үед;
4.1.5. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянан шалгах явцад;
4.1.6. “www.goodpricemarket.mn”-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хяналтыг сайжруулах, түүнд холбогдох тест хийх;
4.1.7. “www.goodpricemarket.mn”-д програм хангамжийн хөгжүүлэлт хийж, түүнийг тестлэх ажиллагаанд;
4.1.8. “www.goodpricemarket.mn”-д нэвтрүүлж байгаа шинэ бүтээгдэхүүн, болон модуль хөгжүүлэлтэд тест хийх;
4.1.9. Техникийн засвар хийх үед;
4.1.10. “www.goodpricemarket.mn” хэрэглэгчийн судалгаа ба хяналтад зориулж нийт хэрэглэгч, захиалга г.м
4.1.11. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх зориулалтаар;
4.1.12. Хэрэглэгчид “Албан ёсны борлуулагч” нарын санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хямдралын мэдээллийг хүргэхэд;

4.2. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг “www.goodpricemarket.mn”-д бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
4.3. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэн дээдлэх бөгөөд “www.goodpricemarket.mn”-ийн бүртгэлийн мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаагаар хадгална.
4.4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх “Шоппи ХХК”-ийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
4.5. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
4.6. Бид өөрсдийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “www.goodpricemarket.mn”-ийн лавлах утсанд холбогдсон дуудлагын аудио бичлэгийг хуульд заасан хугацаагаар хадгална.

5.1. Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгоно.
5.2. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг өөрийн санаачилгаар нийтэд ил болгохгүй.

6.1. Хэрэглэгчийн хүсэлтээр зээлээр эсхүл дараа хуваан төлөх нөхцөлтэйгөөр бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах тохиолдолд Зээлдүүлэгчийн шаардсан Хэрэглэгчийн зээлийн судлахад хамаарах мэдээллийг дамжуулна. Хэрэглэгч Та энэхүү Нууцлалын бодлогын зөвшөөрсөн тохиолдолд Зээлдүүлэгчид дээрх мэдээллийг дамжуулах зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
6.2. Нийлүүлэгчийн хүсэлтээр зөвхөн түүний худалдсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцана.
6.3. Мэдээлэл хариуцагчаас томилсон эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээлэлд хандах эрхтэй. Эрх бүхий албан тушаалтан Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах эсхүл өөрийн хувийн сонирхолд нийцүүлэн нээлттэй бус мэдээллийг задруулахыг хатуу хориглоно. Хориглосон зохицуулалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан хууль зүйн хариуцлага хүлээнэ.
6.4. Мэдээлэл хариуцагч нь “www.goodpricemarket.mn”-д техникийн засвар хийх, тест хийх, модуль хөгжүүлэлт хийх, системийн хяналтыг хийх, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөндлөнгийн этгээдэд Хэрэглэгчийн мэдээллийг дамжуулж болно.
6.5. Мэдээлэл хариуцагч нь Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор дамжуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

7.1. Хэрэглэгч “www.goodpricemarket.mn” дахь мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй.
7.2. Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг development@ulemj.mn хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
7.3. Хэрэглэгч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгчийн “www.goodpricemarket.mn”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
7.4. Хэрэглэгчийн гаргасан цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын 7 хоногийн дотор судалж, “www.goodpricemarket.mn”-оос бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.
7.5. Хэрэглэгчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.

7.6. Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд заасан арга хэмжээг заавар, анхааруулгыг дагуу авах үүрэгтэй.

8.1. “Үлэмж Гросерс” ХХК нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр “www.goodpricemarket.mn” сайт дээр нийтэд нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.
8.2. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын бодлого” захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын бодлого”-г бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.