30 минутаас 3 цагийн дотор хүргэгдэнэ.
|
Ажлын анкет бөглөх
7777-5555
|
main logologo
БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНШИНЭ БАРААХЯМДРАЛ

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

  • Нүүр
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

paddingTop

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

 
 
 

2026.01.02

 

 
 


 

Сүүлд үзсэн бараа

Нүүр
Онцгой
Хадгалсан
Хэрэглэгч

Footer

GOOD PRICE MARKET

  • Үйлчилгээний нөхцөл
  • Аюулгүй байдал, нууцлал
  • Төлбөрийн нөхцөл
  • Мэдээлэл
  • Бидний тухай

ТУСЛАМЖ

  • Санал хүсэлт
  • Түгээмэл асуулт, хариулт
  • Нээлттэй ажлын байрны анкет бөглөх
  • Салбарын байршил

ХОЛБОО БАРИХ

  • Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Цагдаагийн гудамж, "Үлэмж Гросерс" ХХК төв байр

  • 7777-5555
  • goodprice@ulemj.mn

АПП ТАТАХ

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Powered by

Сонгосон (0 бүтээгдэхүүн)
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
placeholder for comparison item
Харьцуулах

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Үлэмж Гросерс” ХХК-ийн “Good Price” маркетын бүтээгдэхүүн үйлчилгээг болон харилцагч газруудын бүтээгдэхүүнийг goodpricemarket.mn вэбсайтаар дамжуулан борлуулах, хүргэх болон хэрэглэгч худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.


1.2. Энэхүү журам нь хэрэглэгч худалдаа хийх, вэбсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.


1.3. Энэхүү журмын хэрэгжилтэд “Үлэмж Гросерс” ХХК-ний “Good Price” маркет /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ нар хамтран хяналт тавина.


1.4. Goodpricemarket.mn вэбсайт нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд захиалга, хүргэлтийн цаг нь 09:00 – 23:00 цагийн хооронд байна. 23:00 – 09:00 цаг хүртэлх захиалгыг маргааш өдөр нь хүргэнэ.

 

1.5. Goodpricemarket.mn тэмдэгт нь “Үлэмж Гросерс” ХХК-ний “өмч байх бөгөөд энэхүү вэбсайтын нэр, лого, загвар, баннер зэргийг олшруулах болон өөр бусад зорилгоор ашиглахыг хориглоно.


1.6. Байгууллага нь тухайн вэбсайтын мэдээллийн шинэчлэл, бүтээгдэхүүний мэдээлэл, үнийн шинэчлэл, урамшуулал, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг бүрэн хариуцна.


1.7. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шүүмж зэргийг журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.


1.8. Энэхүү үйлчилгээний нөхцөлд дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

 

1.9. “Компани” гэдэгт “Үлэмж Гросерс” ХХК-нийг;


1.10. “Хэрэглэгч” гэдэгт вэбсайтад бүртгүүлсэн иргэнийг;


1.11. “Захиалагч” гэдэгт вэбсайтаас худалдан авалт хийж буй иргэнийг;


1.12. “Оператор” гэдэгт захиалгыг баталгаажуулагч, хэрэглэгчтэй холбогдох байгууллагын ажилтан;


1.13. “Хүргэлтийн ажилтан” гэдэгт захиалгыг хэрэглэгчид биеэр хүргэх байгууллагын ажилтан;


1.14. “Вэбсайт” гэдэгт албан ёсны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг санал болгож буй https://goodpricemarket.mn/-ийг;

 

1.15. “Нийлүүлэгч”- гэдэгт өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг https://goodpricemarket.mn/ вебсайтад байршуусан, компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгож болно.


1.16. Хэрэглэгч нь иргэний эрх зүйн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.

2.1. Хэрэглэгч “goodpricemarket.mn” цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт, хэдэн удаа ч захиалга хийж болно. захиалга, хүргэлтийн цаг нь 09:00 – 23:30 цагийн хооронд байна. 23:30 – 09:00 цаг хүртэлх захиалгыг маргааш өдөр нь хүргэнэ.


2.2. Хэрэглэгч өөрийн facebook хаяг болон цахим хаягаараа бүртгэл үүсгэн худалдан авалт хийх боломжтой.


2.3. Вэбсайтаар нь хэрэглэгч захиалга хийснээс хойш 2 цагийн дотор зааврын дагуу захиалгын нийт үнийн дүнг 100 хувь шилжүүлснээр урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.


2.4. Вэбсайт нь Хэрэглэгчид захиалга хийгдсэнээс хойш 2 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой.


2.5. Вэбсайт нь хэрэглэгчийн захиалгын төлбөр албан ёсны дансанд зааврын дагуу үнэн зөв хийгдсэн тохиолдолд тухайн захиалгыг албан ёсоор баталгаажсан гэж үзнэ.


2.6. Захиалга хийх, төлбөрийг шилжүүлэх, бараа, бүтээгдэхүүн хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан болон гар утсанд Вэбсайт-c мэдэгдэл илгээнэ.


2.7. Захиалгын төлбөр 2 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.


2.8. Хэрэглэгч нь худалдан авалтын захиалгатай холбоотой асуудлаар 09:00-23:30 цагийн хооронд Good Price пэйж хуудас, вебсайтын чат болон 7777-5555 /1/ утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжтой.

3.1 Хүргэлтийн үйлчилгээ нь доорх дарааллын дагуу хүргэгдэнэ.
 3.1.1 Захиалгыг хүлээн авч, үйлчлүүлэгчтэй холбогдож баталгаажуулна.
 3.1.2 Аль ойр салбарт захиалгыг хуваарилна.
 3.1.3 Захиалгын ажилтан бараа бүтээгдэхүүнийг шалгаж, бэлтгэнэ.
 3.1.4 Төлбөрийн мэдээллийг шалгана.
 3.1.5 Хүргэлт замдаа гарч, үйлчлүүлэгчид хүргэнэ.

 

3.2. Вэбсайт нь хүргэлтийн үйлчилгээг зөвхөн Улаанбаатар хотод үзүүлэх ба хэрэглэгчийн хүсэлтээр орон нутагт хүргэх тохиолдолд орон нутгийн унаанд дамжуулан хүлээлгэн өгөх ба дамжуулан хүргүүлснээс үүдсэн эрсдийг хариуцахгүй болно.

 


3.3. Шууд бараа хүргэлт хийгдэх тул захиалсан бараа хугацаа, эвдрэл, хүргэгдэх боломжгүй бусад асуудлаас шалтгаалж, бараа бүтээгдэхүүнд өөрчлөлт орж магадгүй тул оператор таны захиалгыг заавал баталгаажуулж, хэрэглэгчтэй зөвлөлдөсний дагуу захиалгыг эцсийн байдлаар баталгаажуулна.


3.4. Захиалгыг баталгаажуулсан хугацаа, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргээс хамаарч захиалгын төлбөрийг бүрэн төлсөнөөс хойш бараа, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод 30 минутаас 3 цагийн дотор хүргэнэ.


3.5. Хэрэглэгч вэбсайтаас бараа үйлчилгээ захиалан хүргүүлэхдээ хүргэлтийн хаягийг үнэн зөв, дэлгэрэнгүй бичих мөн холбоо барих өөрийн болон хоёрдогч гар утасны дугаарыг бичиж үлдээх ба шаардлагатай үед оператор, хүргэлтийн ажилтан залгахад дуудлага хүлээн авах үүрэгтэй.


3.6. Бараа захиалга бэлтгэл, тээвэрлэлт, хүргэлтийг "Үлэмж Гросерс" ХХК хүргэлтийн мэргэжлийн баг гүйцэтгэх тул хүргэлтийн явцад захиалсан бараа гэмтэл, сэвтэлтэй ирсэн тохиолдолд дээрх байгууллага бүрэн хариуцаж арга хэмжээ авна.


3.7. Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад, дараах төлбөртэйгөөр хийгдэнэ: А бүс - 5,000₮, Б бүс - 8,000₮


3.8. Хүргэлтийн ажилтан барааг хэрэглэгчид хүлээлгэн өгөхөөс өмнө хүлээн авагчийн утасны дугаар мэдээллийг шалгах бөгөөд худалдан авсан барааг бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж, хэрэглэгчид хүлээлгэн өгнө.


3.9. Хэрэглэгч нь худалдан авсан барааны бүрэн байдал, иж бүрдэл, тээвэрлэлтийн гэмтэл болон дагалдах бэлэг урамшууллыг шалгаж хүлээж авсны дараа хүргэлтийн баримт дээр гарын үсэг зурснаар бүрэн бүтэн хүлээн авсанд тооцно. 


3.10. Хэрэглэгч хүргэлтээ ямар нэг шалтгаанаар аваагүй /утсаа аваагүй, хүргэлтийн хаягт очиход хэрэглэгч байхгүй, хүргэлтийн ажилтанд төлбөрөө өгөх тохиолдолд хэрэглэгч төлбөрөө төлөөгүй г.м /тохиолдолд хүргэлтийг дараагийн өдөрт шилжүүлж, хүргэлтийн төлбөр дахин нэмэгдэнэ.

4.1. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг баталгаажуулах хугацаа 1 хоног буюу 24 цаг байна. Хэрэглэгч сэтгэл ханамжийн баталгааны хугацаанд буруу сонголт хийсэн бараагаа (хэмжээ, өнгө, гаднах үзэмж г.м) өөр бараагаар сольж авч болно. Бараагаа буцаан өөр бараагаар солих үед дараах шаардлагыг хангасан байна.

 4.1.1 Ашиглаж хэрэглээгүй байх,
 4.1.2 Шинэлэг байдлаа алдаагүй байх,
 4.1.3 Иж бүрдэл бүрэн бүтэн байх,
 4.1.4 Хадгалалтын горим алдагдаагүй байх,
 4.1.5 Гаднах хайрцаг, сав, баглаа боодол бүрэн бүтэн ба хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд гарах зардлыг хэрэглэгч хариуцна. Хэрэглэгч тус барааны талаар сайтар мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсэний дараа захиалгын төлбөрийг төлсөн болон тус захиалгыг буцаах, цуцлах тохиолдолд буцаалтын нөхцлийн дагуу шийдвэрлэнэ.


4.2 Хүргэж өгсөн бараа үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын гэмтэлтэй тохиолдолд шинэ эсвэл ижил бараагаар үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд хүргэлтийн төлбөрийг байгууллага бүрэн хариуцна.


4.3 Буцаалтын үнийн дүнгээс гүйлгээний нэмэлт шимтгэл /банкны шимтгэл хураамж (qpay, socialpay г.м), 1% - ийг хасаж үйлчлүүлэгчид буцаалтын мөнгөн дүнг олгоно.


4.4 НӨАТ - ийн баримт бүртгэдсэн тохиолдолд НӨАТ - ийн 2% - ийн шимтгэлийг хасаж үйлчлүүлэгчид буцаалтын мөнгөн дүнг олгоно.

5.1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал, хорио цээрийн дэглэм тогтоосон, гамшгийн нөхцөл байдал үүссэн болон бусад хүчин зүйлийн улмаас тодорхой хугацаагаар хүргэлтийн хугацаа хойшлогдож болно. Компани нөхцөл байдлаас шалтгаалан хүргэлтийн хугацаа хойшлогдсон талаар болон хүргэх боломжтой хугацааг хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

6.1. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.


6.2. Вэбсайт нь үйлчилгээний нөхцөлдөө өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр нийтэд нээлттэй байршуулах ба хэрэглэгч худалдан авалт хийх бүртээ үйлчилгээний нөхцөлтэй танилцах үүрэг хүлээнэ.


6.3. Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалгыг хүргэх шатанд өөрчлөгдсөн тохиолдолдбараа, бүтээгдэхүүнийг хүлээж авах хүртэл өмнөх үйлчилгээний нөхцлийг үндэслэх ба бусад тохиолдолд шинэ нөхцлийг хүчин төгөлдөрт тооцох болно.